Dream ....
Хэхэ эгч нэг англи ном явуулжээ. Зүгээр л намайг хэлний мэдлэгээ сайжруулаасай гэсэн дээ л дээ. Би ер нь ном уншаад сонирхолтой санагдвал дуусгаж байж санаа амардаг юм. Мэдэхгүй үг гарсан ч гэсэн ерөнхийд нь ойлгож аваад л уншаад байна. энэ нь миний англи хэлэнд тус болдог эсэхийг ер нь мэдэхгүй юм. мэдэхгүйгээ орчуулаад явахаар цаг алдаад цаашаа хурдан уншмаар байдаг болохоор тэсэхгүй алгасмой. Алгас алгас алгас гэж уншсаар байтал өчигдөр шөнө 2 хүргэчихсэн байсан. Даан ч дуусаагүй үнэндээ зузаан л даа. Одоо болбоос ёок уншмааргүй байна учир нь дуусгаж чадаагүй дээ дургүй хүрээд сүүлчийн ганц хуудсыг нь уншчихсан юм хэхэ. Зохиолын ном уншиж байгаа бол ямар үйл явдал нь таалагдана тэрийг нь хөөж уншсаар дуусгачихдаг л даа. Хос яст мэлхийтэй болсон юмаа. Тэр хоёр унтаад л унтаад л унтаад л . .. өнөөдөр зориуд сэрээж байгаад хоолыг нь өгөөд тэгсэн овоо хүч орсон бололтой хөдөлгөөнд орж байна. Би одоо өлсгөчихсөн байсан юм уу даа. Их удаан амьтан. ТЭжээсэн хүн нь хүлээцтэй тэвчээртэй болдог гэсэн. Тэгээсэй билээ. Ямар ч сэтгэлийн хөдлөгөөн юу ч байхгүй. Сайндаа л толгойгоо гаргаад өндөрт өргөнө хөл сарвагнуулаад явна тэгээд л болоо . Зөөз нэг аймшигтай мэдээ нь Би муур тэжээдэг байсан юм. Хөдөө эмээд ханьтай гээд орхичихсон чинь. Хүн цохиод нурууг нь гэмтээчихсэн гадаа хаячихсан байхыг нь эмээ олж гэнэ зайлуул 3 хоног зовж байгаад амьсгал хураачихсан... ямар их харамсаж дотор онцгүй болсон гэж бодно. Зүгээр яваа амьтаныг алж байгаа хүн Надтай цуг унтдаг дагаж гүйдэг нэрээ мэддэг хирэндээ л ухаантай амьтан байсан юм. Намайг томрох тусмаа мартчихсан юм шиг санагддаг байсан ч үхчихсэн гэхээр үнээр онцгүй. Тэжээж байсан амьтанаа үхчихээр ингэж байгаа юм чинь хайртай хүмүүс минь.... би яаж тэснэээ . Өөрөө үхчихлээ гэхэд бусдад ийм зовлон шаналал орхивол ямар муухай байх бол ....үхэх амиа хорлолт гэдэг ойлголтыг хасмаар санагдав ... |
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд
Бичсэн: dadido |
|
. Шууд холбоос |
Бичсэн: Violet |
|
. Шууд холбоос |
Бичсэн: ollie |
|
. Шууд холбоос |
Бичсэн: dao |
|
. Шууд холбоос |
Бичсэн: cacharel |
|
. Шууд холбоос |