Dream ....
2009-10-13
Ойлгомжгүй байх би дуртай эсвэл надад таалагддаг
Ихэнх хүмүүс хэн нэгнийг хараад хөнгөхөн дүгнэлт хийдэг. Мэдээж эргэж буцна тийм ийм гэж сut хийнэ. би лав хувьдаа ойлгомжгүй хүн. Магадгүй уйтгартай... Өөрийгөө уйтгартай л гэж боддог. Амьдралын хэв маяг нь ч би өөрөө ч ... Гэхдээ хүмүүс надад тэгж хэлж байгаагүй. Надаас илүү гарсан онцгой амьдралын хэв маягтай хүмүүс байдаггүй болохоор эсвэл огтхон ч намайг ойлгодоггүй болохоороо эсвэл мэдэхийг ч хүсдэггүй за даа ихэнх хэзээ ч нүүрэн дээр нь хэлдэггүй хуурамч инээмсэглэлтэй хүмүүс байдаг болохоор одоо болтол би хэн нэгний амнаас сонсоогүй байгаа байх. ихэнх тохиолдолд би өөрийгөө ойлгодоггүй юм. Ойлгохыг хүсдэг ч гэлээ тархи зүрх хоёр тусдаа ажилладаг. Уг нь ч тусдаа л даа Хамтран ажиллах үе бий. Шийдлийг тархи л гаргадаг тэр бүрэн эрхтэй би хүлээн зөвшөөрнө. Намайг ойлгоё л доо гээд гүйж ирж байсан тохиолдол байхгүй ээ тэгэхээр би бас ойлгомжтой хүн ч байж болно. Гэхдээ би ойлгооч дээ гэж байснаа лав санахгүй юм байна. нэг зүйлийг тойруулах нөгөө зүйлээр нь ороох амархан. би ч бас ойрын хугацаанд өөрийгөө өөрөө ороож байгаа Хэн ч яаж байгааг минь ойлгохгүй байгаа гэдгийг нь мэднээ. Би ямар байгаагаа гайхалтай сайн нууж чаддаг хүн юм чинь! Хүнээс нууж чадаж байгаа ч өөрөөсөө нууж чадахгүй л байна. Тиймээс энд л өөрийгөө ойлгох гээд нэг үзье. Эцсийн зогсоол биш ч энд ямар ч байсан зогсчихлоо. Ирж байгаагүй газар биш дээ. Юундаа ч бишүүрхэх эв. Байгаагаа энд тэгээд зарлачихъя даа. |
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд
2009-10-14 -
Бичсэн: Violet |
|
. Шууд холбоос |
2009-10-14 -
Бичсэн: director |
|
. Шууд холбоос |
2009-10-14 -
Бичсэн: dao |
|
. Шууд холбоос |
2009-10-14 -
Бичсэн: xvv |
|
. Шууд холбоос |