Dream ....

2009-10-16
Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр...
Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ.
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ.
Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цас ширхэг дээрээс биш доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд ч цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи л үүрд оршино
Дандаа хайрлагдана....
Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юу  билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайртай вэ :... эж ирээд л нэг сайхан дуу байна даа. Заавал сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй




Өнөөдөр бүүдгэр өдрүүдийн нэг бололтой магадгүй цастай байх.
Цасанд би дуртай. Шинэ амьдрал эхлэх шиг л санагдуулдаг юм. Магадгүй хийж бүтээхийг хүсэж тэмүүлж байгаа бүх хүмүүст  урам өгөх гэж өөр нэгэнд нь тэвчээр хайрлах  гэж магадгүй энэ жил дуусах дөхөж буйг сануулах гэж цасыг бэлэглэдэг байх. Миний бодсоноос ч илүү учир утгатай байх бизээ. Цастай цав цагаан өвлийн ойн төгөл ямар гоё харагддаг гээч... түрүү жил найзуудтайгаа цуг явсанаас хойш зүүдлэх нь холгүй дахин явахыг хүсэх болсон. энэ жил заавал явна аа...
Өнөөдөр уйтгартай багш нарын дуусдаггүй хичээлтэй өдөр гэлээ гэсэн ч өнөөдрийг энэхүү дуугаар эхлүүлж байна. гайхалтай гоё дуу, клип нь ч гэсэн маш их таалагдсан. Энэ клипэн дээрх шиг зураач болохыг мөрөөддөг шүү би. Тэр мөрөөдлөө ч биелүүлнэ цаг нь арай л болоогүй байна.




. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд




:-)
 
xaax